2021 оны 2 сарын 22

Software as a Service (SaaS)

Software as a Service (SaaS) нь Клауд дэд бүтэц дээр ажиллаж буй бэлэн лицензтэй систем/программ бөгөөд хэрэглэгчид сар болон жилээр subscription хэлбэрээр төлбөр төлөн хэрэглэх боломжтой. Хэрэглэгчид програм хангамжийн архитектур, програм хангамжийн засвар үйлчилгээ, суурь дэд бүтцийг хянах, удирдах шаардлагагүй бөгөөд зөвхөн вэбсайтаар хандан клауд дэд бүтэцтэй бэлэн программыг хэрэглэнэ гэсэн үг.

blog
SaaS-ийн давуу талууд юу вэ?

Бизнесийн давуу тал
SaaS нь сервер арчилгаа, архитектурын төлөвлөлт, програм хангамжийн хэрэгжилт, програмын тохируулга, гүйцэтгэлийн тест, ачааллын тест гэх мэт IT шаардлагыг бүрэн арилгадаг тул хэрэглэгчдийг цаг хугацаагаа хэмнэн үндсэн үйл ажиллагаандаа анхаарч бизнесийн үнэ цэнээ бүтээхэд тусладаг.
Техникийн давуу тал
SaaS нь газарзүйн янз бүрийн байршлаас үл хамааран хэрэглээний уян хатан байдал, өргөтгөх өндөр боломжийг санал болгодог. Жишээлбэл, таны SaaS аппликейшний Ази, Европ дахь хэрэглэгчдийн тоо огцом өсч байгаа тохиолдолд эрэлтдээ тохируулан нөөц, хүчин чадлаа бүрэн нэмэх боломжтой.
Санхүүгийн давуу тал
IaaS, PaaS-ийн нэгэн адил SaaS нь ихэвчлэн санхүүгийн уян хатан чанарыг санал болгодог. PAY-AS-YOU-GO БУЮУ ХЭРЭГЛЭСНЭЭРЭЭ ТӨЛБӨР ТӨЛДӨГ ЗАГВАР нь ТА ӨӨРИЙН ВИРТУАЛ СЕРВЕРИЙГ УНТРААСАН ҮЕД ТӨЛБӨР БОДОХГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМ. Урьдчилсан буюу subscription загвар нь хэрэглэгчийн нөөцийн захиалгад үндэслэх бөгөөд бодит хэрэглээнээс үл хамааран үнийг тогтооно.