2021 оны 2 сарын 22

Platform as a Service (PaaS)

Platform as a Service (PaaS) нь хэрэглэгчдэд өргөн хүрээтэй сүлжээ (WAN) эсвэл интернэтээр дамжуулан програм, үйлчилгээ хөгжүүлэх, байрлуулах боломжийг олгодог платформоор хангах үүлэн тооцооллын хэлбэр юм. Хэрэглэгч нь суурь платформын програм хангамж, middleware, клауд дэд бүтцийг хянах болон удирдах боломжгүй бөгөөд бэлэн автоматжуулсан платформ дээр өөрийн прогграмм/системийг байршуулж түүнийгээ бүрэн хянах, удирдах боломжтой.

blog
PaaS-ийн давуу талууд юу вэ?

Бизнесийн давуу тал
PaaS нь бхэрэглэгчиддээ бизнесийн үнэ цэнийг үүсгэдэггүй IT дэд бүтэцдээ анхаарч, уламжлалт суурин физик сервер ажиллуулж, арчлахын оронд цаг хугацаагаа хэмнэн үндсэн үйл ажиллагаандаа анхаарч бизнесийн үнэ цэнээ бүтээхэд тусладаг.
Техникийн давуу тал
PaaS нь хэрэглэгчдэд хэрэгцээндээ тохируулан дэд бүтцийн нөөцийг босоо болон хэвтээ байдлаар автоматжуулж боловсруулах хүчин чадлыг тохируулах боломжийг олгодог. PaaS-д ихэвчлэн платформын нарийвчилсан төлбөр тооцоо, хяналт, бүртгэлд нэвтрэх, аюулгүй байдал, бэлэн байдал ,IaaS зэрэг нэмэлт үйлчилгээнүүд дагалддаг. Нэмж дурдахад платформын програм хангамжийг хангахад хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын хугацаа шаардагдана. Жишээлбэл, Apache Hadoop файлын систем, HBase-ийг суулгахад хэдэн сар шаардагдаж магадгүй харин хэрэглэгчид бэлэн платформыг 20 минутын дотор аван ашиглах боломжтой.
Санхүүгийн давуу тал
PaaS нь хэрэглэгчиддээ үнэтэй физик сервер, тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулах зардлыг хэмнэх боломжийг олгодог бөгөөд ихэвчлэн хэрэглэснээрээ төлбөрөө төлөх буюу дараа төлбөрт байдлаар эсвэл урьдчилан сар болон жилээр хэрэглээндээ тохируулан төлбөрөө төлөх уян хатан нөхцлийг санал болгодог. PAY-AS-YOU-GO БУЮУ ХЭРЭГЛЭСНЭЭРЭЭ ТӨЛБӨР ТӨЛДӨГ ЗАГВАР нь ТА ӨӨРИЙН ВИРТУАЛ СЕРВЕРИЙГ УНТРААСАН ҮЕД ТӨЛБӨР БОДОХГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМ. Урьдчилсан буюу subscription загвар нь хэрэглэгчийн нөөцийн захиалгад үндэслэх бөгөөд бодит хэрэглээнээс үл хамааран үнийг тогтооно.