2021 оны 2 сарын 22

Infrastracture as a Service (IaaS)

Infrastracture as a Service (IaaS) нь хэрэглэгчдэд интернэт орчинд өргөн хүрээний сүлжээ (WAN) ашиглан сервер, хадгалалт, сүлжээ гэх мэт виртуалчлагдсан дэд бүтцийн нөөцийг захиалгаар авч, түрээслэн, хэрэглэх боломжийг олгодог үүлэн тооцооллын хэлбэр юм. Хэрэглэгч клауд дэд бүтэц, сүлжээ, storage-г удирдах эсвэл хянадаггүй бөгөөд дурын үйлдлийн систем, программ хангамжийг клауд сервер дээр байрлуулан ажиллуулж түүндээ хяналт тавих боломжтой.

blog
IaaS-ийн давуу талууд юу вэ?

Бизнесийн давуу тал
IaaS нь бхэрэглэгчиддээ бизнесийн үнэ цэнийг үүсгэдэггүй IT дэд бүтэцдээ анхаарч, уламжлалт суурин физик сервер ажиллуулж, арчлахын оронд цаг хугацаагаа хэмнэн үндсэн үйл ажиллагаандаа анхаарч бизнесийн үнэ цэнээ бүтээхэд тусладаг.
Техникийн давуу тал
IaaS нь хэрэглэгчдэд хэрэгцээндээ тохируулан дэд бүтцийн нөөцийг босоо болон хэвтээ байдлаар автоматжуулж боловсруулах хүчин чадлыг тохируулах боломжийг олгодог. IaaS-д ихэвчлэн дэд бүтцийн нөөцийн нарийвчилсан тооцоо, хяналт, аюулгүй байдал, ачааллыг тэнцвэржүүлэх, кластержуулах зэрэг нэмэлт үйлчилгээнүүд дагалддаг.
Санхүүгийн давуу тал
IaaS нь хэрэглэгчиддээ үнэтэй физик сервер, тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулах зардлыг хэмнэх боломжийг олгодог бөгөөд ихэвчлэн хэрэглэснээрээ төлбөрөө төлөх буюу дараа төлбөрт байдлаар эсвэл урьдчилан сар болон жилээр хэрэглээндээ тохируулан төлбөрөө төлөх уян хатан нөхцлийг санал болгодог. PAY-AS-YOU-GO БУЮУ ХЭРЭГЛЭСНЭЭРЭЭ ТӨЛБӨР ТӨЛДӨГ ЗАГВАР нь ТА ӨӨРИЙН ВИРТУАЛ СЕРВЕРИЙГ УНТРААСАН ҮЕД ТӨЛБӨР БОДОХГҮЙ ГЭСЭН ҮГ ЮМ. Урьдчилсан буюу subscription загвар нь хэрэглэгчийн нөөцийн захиалгад үндэслэх бөгөөд бодит хэрэглээнээс үл хамааран үнийг тогтооно.