ICS Түгээмэл асуултууд

Үүлэн технологи дээр суурилж бэлэн сервисүүдийг багцалсан цогц үйлчилгээг хэлнэ.

Бодитоор ашиглагддаг hard, storage, сервэр гэх мэт технологиудыг хялбарчилсан байршил хамаарахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн цогц инновацлаг үйлчилгээг хэлнэ.

Cloud Virtual Server - та заавал өөрийн datacenter дээр байхшуулахгүй манай cloud-аас хүссэн хэмжээгээрээ серверээ аваад хэзээ ч хаанаас хандах боломжтой виртуал дэд бүтэц юм.
4.1-ээс хэрэглээнд нэвтрүүлнэ

File Storage - хязгааргүй хугацаанд таны файлыг хүссэн хэмжээгээр нь google drive шиг найдвартай хадгалах үйлчилгээ.
Application Platform - серверт санаа зовохгүйгээр зөвхөн кодоо бичээд хүссэн аппликэйшинаа бүтээх боломжтой үйлчилгээ.

Public Cloud-ийн нэг үйлчилгээ нь cloud VPS юм.

Private Cloud-нь том хэмжээний байгууллагад ашиглагддаг бөгөөд танай байгууллагын өөрийн datacenter дээр суурилсан Cloud үйлчилгээ юм. Харин Public cloud нь public provider буюу AWS,Azure, ICS гэх мэт 3 дагч сервис үзүүлж байгаа газар таны виртуал сервер байршина.

Таны хэрэглээнээс шалтгаалан төлбөр тооцоо бодогдоод явдаг байгаа. Үнийн мэдээллийг манай сайтруу нэвтрэн орж авах боломжтой.

SSD диск нь 4.1-нээс хэрэглээнд нэврүүлэх боломжтой.
HDD хэрэглээнд нэвтэрсэн ашиглагдаад явж байгаа.

Нийт 9 төрлийн үйлдлийн системээс сонгон авах боломжтой байгаа. Үүнд: Ubuntu, CentOS, Windows, Fidora, Debian...,

Хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч томосгож жижигсгэх боломжтой. Масс хэмжээний ачааллыг даахад дан ганц сервэрээс шалтгаалахгүй олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд виртуал сервер нь унтардаг бөгөөд төлбөр төлсний дараагаар ICS-н dashboard-руу орж асаах шаардлагатай. Харин төлбөр төлөлгүй 1 сар болсон тохиолдолд автоматаар унтрах байгаа мөн манайхаас таны бүх датаг 3 сар л хадгалах боломжтой буюу тэрнээс цаашид ямар ч датаг сэргээх боломжгүйгээр устгах байгаа.

Цаг, мөнгө, гэнэтийн саатал, эрсдэлээрээ үүлэн үйлчилгээ нь уламжлалт сервэр ашиглахаас хэд дахин бага байгаа.

Төлбөр төлсөн тохиолдолд и-баримт автоматаар илгээгддэг байгаа. Та НӨАТ-ын баримтаа байгууллагаар авахын тулд төлбөр төлөхдөө байгууллагын регистэрийн дугаар бичсэнээр баримтаа байгууллага дээр авах боломжтой.

Өөрийнхөө хэрэглэгчийн системээр нэвтэрсэний дараагаар dashboard-руугаа орон хэрэглэгчийн бүх мэдээллүүдээ шинэчилэх боломжтой байгаа.

File Storage буюу таны файлыг хадгалах боломжтой үйлчилгээ нь 4.1-ны өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэх байгаа.

Урамшуулал одоохондоо зарлагдаагүй байгаа боловч урамшуулал гаргахдаа байгуулагатай хамааралтай бүх платформоор хэрэглэгчиддээ мэдэгдэх байгаа. Мөн хэрэглэгчидрүүгээ урамшуулал зарлах тутамд бүртгэлтэй и-мэйл хаягруу нь илгээдэг байгаа.

Хүлээгдэж буй төлөв нь та төлбөрөө хийсэн боловч манайхаас хүлээж авч үйлчилгээг нээгээгүй байгаа гэсэн үг юм. Төлбөрөө хийсэний дараагаар манайхруу залгаж үйлчилгээгээ нээлгэнэ үү.

Вэбсайт дээрх гарын авлагаас бүх зааварчилгааг авах боломжтой.